Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид болон Бранденбург муж улсын Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүсийг ЭСЯ-нд 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, Мөрөн сум, Барут/Марк хот х

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид болон Бранденбург муж улсын Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүсийг ЭСЯ-нд 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, Мөрөн сум, Барут/Марк хот хооронд тогтоод байгаа түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Элчин зөвлөх монгол-германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаж, 2014 онд болох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Мөрөн хот Барут/Марк хотын хооронд гурван жилийн өмнөөс энэхүү шууд түншлэлийн хамтын ажиллагаа тогтоож, хоёр тал олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд Барут/Марк хотын дарга П.Илк тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Мөрөнд зочлох ажээ.

Хуваалцах