Хөвсгөл аймгийн нутгаар усархаг бороо орно
Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй.
Мэдээллийн алба

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Харин Улаанбаатар хотод бороо орохгүй. 28-30 хэм дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурч н.Солонгоо мэдээллээ.
Mongolian National Radio · Хөвсгөл аймгийн нутгаар усархаг бороо орно
Мөн өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


















