Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй

Хөвсгөл аймгийн төвийн ойролцоох Нүүрстэйн ордод Австралийн “Спайр майнинг” компани хайгуул судалгаа хийж, сайн чанарын 15-25 сая тоннын нөөцтэй орд болохыг тогтоожээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй
Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн төвийн ойролцоох Нүүрстэйн ордод Австралийн “Спайр майнинг” компани хайгуул судалгаа хийж, сайн чанарын 15-25 сая тоннын нөөцтэй орд болохыг тогтоожээ. Тухайн ордод 2О19 оноос эхлэн олборлолт хийж, ОХУ, БНХАУ-д гаргахаар урьдчилсан тооцоолсон байна. “Спайр майнинг” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын коксжих нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг юм. Тус компани Эрдэнэт-Мөрөнгийн хооронд төмөр зам тавих ажлыг 3 жилд багтаан гүйцэтгэж, олборлосон нүүрсээ авто болон төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах