Хөвсгөл аймгийн зарим суманд түргэн тусламжийн автомашин гардууллаа
Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Хатгал сумын эмнэлэгт бүрэн тоноглосон “УАЗ фургон” маркын автомашиныг гардуулан өглөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувь хийж, энэ онд 159 түргэн тусламжийн автомашиныг зарим суманд олгохоор болсон билээ.
Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Хатгал сумын эмнэлэгт бүрэн тоноглосон “УАЗ фургон” маркын автомашиныг гардуулан өглөө.
Дашрамд дуулгахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймийн зарим сумын эрүүл мэндийн төвд 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өгсөн юм.


















