Хөвсгөл далайд живсэн машин техник, хөлөг онгоц, хог хаягдлыг гаргана
Хөвсгөл далайд живсэн машин техник, хөлөг онгоц, хог хаягдлыг гаргах ажлыг манай улсын "Зүүний хүчний холбоо" дэлхийн 4 орны энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Хөвсгөл далайд живсэн машин техник, хөлөг онгоц, хог хаягдлыг гаргах ажлыг манай улсын "Зүүний хүчний холбоо" дэлхийн 4 орны энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр болжээ. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд маш их судалгаа, цаг, хөрөнгө хүч шаардаглагтай. Тиймээс эхний ээлжинд БНСУ-аас 4 шумбагч авч ирж Хөвсгөл далайд живсэн техник төхөөрөмжийг хэдэн метрт байгааь хэрхэн татаж гаргах боломжийг судлуулахаар болжээ.
Дэлхийн цэнгэг усны 4 хувь манай улсын цэнгэг усны 65 хувийг эзэлдэг Хөвсгөл далайд живсэн техник төхөөрөмжийг татан гаргаж цэвэрлэхгүй байгаагаас болж бохирдлыг хэмжээ нэмэгдэж байгааг мэргэжилнүүд хэлж байна. 240-250 метр гүн Хөвсгөл далайн ёроолоос живсэн техник хэрэгслийг татаж гаргах оролдлогыг манай онцгой байдлынхан хэд хэдэн удаа хийж байсан ч бүтэлгүйтэж байсан. Харин энэ удаад нарийн судалгаа хийж, гадаадын орнуудаас туршлага судлаж байж хэрэгжүүлэхээр болоод байна. Тиймээс ОХУ, Энэтхэг, БНХАУ, Солонгос зэрэг орноос мэргэжилтнүүд урьж "Цэнгэг далайь цэнхэр дэлхий" ОУ-ын форумыг зохион байгуулахаар болжээ. Энэ форумын үр дүнд Хөвсгөл далайд живсэн 50 орчим техник хэрэгслийг хэрхэн татан гаргах боломжийг судлан хэлэлцэх юм байна.
- Ц.Баатар Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга:
Сантын аманд живсэн техник төхөөрөмжийг гаргахад 10 тонн-ын даацтай техник хэрэгтэй байгаа гэлээ. Мөн Сүхбаатар хөлөг онгоц энэ далайд живээд олон жил болж байна. Энэ хөлөг онгоцын өөрийнх нь жин нь 300 тонн учраас хэрхэн татаж гаргах вэ гэдэг хамгийн том асуудал болоод байгааг тэд хэлж байна.
-Б.Энхтулга Монголын Зүүний хүчний холбооны ажлын албаны дарга:
Хөвсгөл далайг тойрсон жуулчны баазын тоо жил ирэх бүрт нэмэгдэж байна. энэ нь ч бохирдлын нэг үндэс болж байгааг тэд хэлж байсан. Тэр дундаа 00. бохир усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэсэн юм. Тиймээс жуулчны баазуудын 00-ыг газар ухаж шийддэг байдлыг зогсоох хэрэгтэй байгааг ч хэлж байсан.


















