Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл далайн ёроолоос анхны машиныг гаргахаар хөдөллөө

Хөвсгөл аймагт энэ сарын 18-21-нд "цэнгэг далай, цэнхэр дэлхий" олон улсын зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэгийн төлөөлөгчид оролцох юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл далайн ёроолоос анхны машиныг гаргахаар хөдөллөө
Хөвсгөл далайн ёроолоос анхны машиныг гаргахаар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймагт энэ сарын 18-21-нд "цэнгэг далай, цэнхэр дэлхий" олон улсын зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэгийн төлөөлөгчид оролцох юм.

Энэ уулзалтын үеэр Хөвсгөл далайд живсэн машинуудаас гаргах анхны оролдлогыг хийнэ гэж Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр хэллээ.

Энэ удаа БНСУ-ын мэргэжилтнүүд далайн гүнд шумбаж живсэн машинуудын байрлалыг тогтоож, усны гүндэх нөхцөл байдлыг судална. Үүний дараа гаргаж авах арга замыг тодорхойлох юм байна. Цаашид энэ ажилд төрөөс хөрөнгө мөнгө гаргаж чаддаггүй юм бол төрийн бус байгууллагууд нэгдэж цэнгэг уст далайгаа цэвэрлэнэ" гэж мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл далайн ёроолд 46 авто техник живсэнээс 23 нь шатахуун тээвэрлэж явсан байна.

Хуваалцах