Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл нуурыг тахина

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Хөвсгөл нуурын дэлгэр их тахилгыг 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ сум- Хатгал тосгон, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумдад зохион байгуулах ши

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл нуурыг тахина
Хөвсгөл нуурыг тахина. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Хөвсгөл нуурын дэлгэр их тахилгыг 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ сум-Хатгал тосгон, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумдад зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Богд хаант Монгол Улсын үед буюу 1800-д оны сүүлчээр Хөвсгөлийн Дархадын хотгорт орших Зөөлөнгийн хүрээний лам хуврагууд болон Даян дээрхийн "Дээрхийн хүрээ"-ний лам хуврагууд хамтран далай ээжийн тахилгыг зуны дунд сарын шинийн 15-ны өдрийг товлон Хөвсгөл нуурыг тойрсон Дөрвөн сант уулыг ёсчилдог байжээ.

Энэхүү дөрвөн сант уулс нь одоогийн Ханх сумын Их сант, Чандмань-Өндөр сумын Сант толгой, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны Дунд Сант, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн давааны Бага Сант гэсэн газрууд юм.

Байгалийн аялал жуулчлалын үнэт өв болох Хөвсгөл нуурыг зорин ирэх аялагчдын чиг хандлагыг соёлын аялал жуулчлалын брэнд үүсгэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулах аж. Цаашид Хөвсгөл нуурын зуны аялал жуулчлалын нээлт байдлаар жил бүр дээрх тахилгыг зохион байгуулах ажээ.

Хуваалцах