Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна

2026 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар цэвэрлэгээний ажилд 210 км газар нутагт, 25 айл өрх, 83 иргэн хамтарч ажиллалаа. Цэвэрлэгээний үеэр 560 кг хог хаягдлыг түүж төвлөрсөн цэгт хүргэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн байгаль хамгаалагчид "ХӨВСГӨЛ НУУР"-ын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлсэн

2026 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар цэвэрлэгээний ажилд 210 км газар нутагт, 25 айл өрх, 83 иргэн хамтарч ажиллалаа. Цэвэрлэгээний үеэр 560 кг хог хаягдлыг түүж төвлөрсөн цэгт хүргэв.

Ханх сумын айл өрх, иргэд, ААН, жуулчны баазууд, амрагчид та бүхнийг ХӨВСГӨЛ НУУР-ын эрэг дагуух нийтийн хог цэвэрлэх сайн дурын аянд нэгдэж, өөрсдийн амьдарч буй орчим, нуурын эрэг дагуух хог хаягдлаа цэвэрлэн #Хог хаягдлын тухай хуулиа биелүүлэн, байгальд ээлтэй аялж, амрахыг уриалж байна.

Хамтдаа цэвэрлэж, хамтдаа хамгаалъя!

Хуваалцах