Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл нуурын эрэгт “Найрамдал-2” зуслан байгуулна

Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл нуурын эрэгт “Найрамдал-2” зуслан байгуулна
Хөвсгөл нуурын эрэгт “Найрамдал-2” зуслан байгуулна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна.

Хүүхдийн зуслан байгуулах нь аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой гэлээ.

“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж амрах боломжтой аж.

Хуваалцах