Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна

Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Үүнд Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуур

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна
Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай байна. Зураг: МҮОНРТ

Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Үүнд Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуурайшилттай байна.

Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Архангайн зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах