Хөвсгөлд нэн ховор амьтан агнах тохиолдол гарсаар байна
Нэн ховор болон ховор ан амьтдыг хууль бусаар агнах тохиолдлууд Хөвсгөл аймагт гарсаар байна. Мөн он гарсаар хоёр баавгай, буга, согоо, хандгай агнасан тохиолдол гарч аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Нэн ховор болон ховор ан амьтдыг хууль бусаар агнах тохиолдлууд Хөвсгөл аймагт гарсаар байна.
Мөн он гарсаар хоёр баавгай, буга, согоо, хандгай агнасан тохиолдол гарч аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм байна.
Аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч нар хулгайн ангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор иргэдээс мэдээлэл худалдан авч ажилласны үр дүнд өмнөх жилд гарсан хэргийг энэ онд илрүүлжээ.
Зарим иргэд ховор ан амьтан агнасан тохиолдолд торгуулаад өнгөрдөг гэсэн ташаа ойлголттой байдаг учраас аймгийн БОГ-аас орон нутгийн хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж иргэдэд мэдээ, мэдээлэл хууль тогтоомжийг сурталчилж эхэлсэн байна.


















