Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөвсгөлийг Улаанбаатартай авто замаар холбох ажлыг энэ онд багтаан дуусгана

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан чанартай барьж дуусгахыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөлийг Улаанбаатартай авто замаар холбох ажлыг энэ онд багтаан дуусгана
Хөвсгөлийг Улаанбаатартай авто замаар холбох ажлыг энэ онд багтаан дуусгана. Зураг: МҮОНРТ

2014 онд нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах учиртай Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн автзамын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн. Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна гэж салбарын сайд ярилаа.

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан чанартай барьж дуусгахыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд тендер авч ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

Хуваалцах