Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөлийн бүжигчид олон улсын наадамд оролцоно

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид энэ оны тавдугаар сарын 10-аас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болох олон улсын бүжгийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Бүжигчид бүтэн гурван сарын турш Франц, Герман, Бель

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөлийн бүжигчид олон улсын наадамд оролцоно
Хөвсгөлийн бүжигчид олон улсын наадамд оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид энэ оны тавдугаар сарын 10-аас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болох олон улсын бүжгийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.

Бүжигчид бүтэн гурван сарын турш Франц, Герман, Бельги зэрэг Европийн таван орны хотуудаар аялан тоглолт хийх юм.

Одоогийн байдлаар бүжгийн бэлтгэл сургуулилтыг хийж байгаа ба хувцас хийх үйл ажиллагаа ч эхэлсэн гэнэ.

Тус театрын хамт олон өнгөрсөн онд түүхт 80 жилийн ойгоо олон шинэ уран бүтээл туурвин өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Тухайлбал, У.Шекспирийн “Шуурга” жүжгийг Азид анх удаа натурт тавьсан, “Этүгэн тэнгэрийн дуулал” тоглолтоо орон нутаг болох нийслэлийн үзэгчдэд хүргэсэн зэргийг дурдаж болно.

Хуваалцах