Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг болно

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” ТББ хамтарч энэ сарын 17-нд “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг болно
“Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо, “Нээлттэй нийгэм форум” ТББ хамтарч энэ сарын 17-нд “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос компанийн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хувьцаат компаниудын хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтад хийгдсэн үнэлгээний тайлан, хувьцаат компанийн мэдээлэл, тайлагналын ил тод байдал, цаг үеийн болон цаашид чухалчлан анхаарах асуудлаар хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн байгууллага болон судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Иймд хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 51-262601

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хуваалцах