Хувцас судлалын салбараас доктор цолтон төрлөө
Монгол Улсад хувцас судлалын шинжлэх ухаан 1996 оноос хойш хөгжиж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд ихэвчлэн их, дээд сургуулиуд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж иржээ.
Мэдээллийн алба

Монгол Улсад хувцас судлалын шинжлэх ухаан 1996 оноос хойш хөгжиж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд ихэвчлэн их, дээд сургуулиуд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж иржээ. Тэгвэл энэ салбараас Монгол Улсад хувцас судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа судлаач Ч.Алтанцэцэгт Шинжлэх ухааны доктор цолыг өнөөдөр гардууллаа. Түүний судалгааны бүтээл онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн шинэ дүрэмт хувцас зэрэгт биелэлээ олж, үйлдвэрлэлд нэвтэрсэн ажээ.
СУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Шинжлэх ухааны доктор Ч.Алтанцэцэгийн ярианд анхаарлаа хандуулна уу.


















