Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуягт танкуудыг Вашингтон хотод ачааны галт тэргээр авчирчээ

АНУ-ын Ерөнхийлөгч маргааш тохиох тусгаар тогтнолын өдрөө байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд, хуягт танктайгаар тэмдэглэхээ мэдэгдсэн. Тэгвэл хуягт танкуудыг өнгөрсөн шөнө ачааны галт тэргээр тээвэрлэн Вашингтон хотод авчирсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуягт танкуудыг Вашингтон хотод ачааны галт тэргээр авчирчээ
Хуягт танкуудыг Вашингтон хотод ачааны галт тэргээр авчирчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч маргааш тохиох тусгаар тогтнолын өдрөө байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд, хуягт танктайгаар тэмдэглэхээ мэдэгдсэн. Тэгвэл хуягт танкуудыг өнгөрсөн шөнө ачааны галт тэргээр тээвэрлэн Вашингтон хотод авчирсан байна.

Ассошэйтэд прессийн дамжуулснаар М1, Абрамс танкууд болон байлдааны бусад хуягт техникүүдийг Вашингтон хотын АвраамЛинкольнийн дурсгалын цогцолбор бүхий хүрээлэнд байрлуулсан байна. Байлдааны хуягт техникүүдээр маргааш болох Тусгаар тогтнолын тунхаг бичгийг баталсны ойн өдөрт зориулсан томоохон цуглааныг чимэх бололтой байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Харин байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудыг энд цугласан олон дээгүүр нисгэхээр төлөвлөж байгаа бололтой. Одоогоор Тусгаар тогтнолын баярын байлдааны техникүүд ашиглах арга хэмжээний хөтөлбөрийг нийтэд дэлгээгүй байна.

Хуваалцах