Хямд үнээр орон сууц авах, ипотекийн зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгнө
Барилгын салбар үүсч, хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээг энэ сарын 6-нд Барилгачдын талбайд зохион байгуулна.
Мэдээллийн алба

Барилгын салбар үүсч, хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээг энэ сарын 6-нд Барилгачдын талбайд зохион байгуулна. Энэ үеэр Барилгын хөгжлийн төвөөс оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулахаас гадна эл салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болох аж.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр энэ онд ашиглалтад орох орон сууцыг хямд үнээр худалдан авах боломж, ипотекийн зээлд хэрхэн хамрагдах талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан танилцуулах юм байна. Мөн ам.метрийг нь нэг сая төгрөгөөр борлуулах орон сууцны мэдээллийг авах боломжтой.


















