Хямд үнэтэй хулхи тоглоомноос татгалзаарай
Дэлхийн тоглоомын зах зээлийн 90 хувийг дангаараа хангадаг БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч 10 хотын нийт 97 үйлдвэрийн тоглоомноос хортой формальдегид гэх бодис их хэмжээгээр илэрч, үүний дагуу тус улсын төрийн байгууллагуудаас шалгалт хийн эмнэлгийн хог, хаягдал буюу зүү, тариур гээд элдэв өвчтэй хүмү
Мэдээллийн алба

Дэлхийн тоглоомын зах зээлийн 90 хувийг дангаараа хангадаг БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч 10 хотын нийт 97 үйлдвэрийн тоглоомноос хортой формальдегид гэх бодис их хэмжээгээр илэрч, үүний дагуу тус улсын төрийн байгууллагуудаас шалгалт хийн эмнэлгийн хог, хаягдал буюу зүү, тариур гээд элдэв өвчтэй хүмүүст эмчилгээ хийж байсан зүйлүүдээр хүүхдийн тоглоом хийж байсныг илрүүлэн сэрэмжлүүлсэн явдал саяхан зургаадугаар сард олон улсыг цочроосон билээ.
Тэгвэл үнэ хямд, чанар муутай эдгээр тоглоомнуудаас манай улсад орж ирсэн байх магадлал хамгийн өндөр аж. Учир нь, Монголд тоглоом экспортлогчид зөвхөн БНХАУ-ын Гуандун болон бусад мужуудаас тоглоом авчран зардаг байна. Баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор хамгийн ихээр зарагдаж байгаа дөрвөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний дотор хүүхдийн тоглоом багтаж оржээ. Харин манай улсын мэргэжлийн байгууллагууд энэ асуудалд хандуулах анхаарал хэтэрхий сул байгаа юм. Тиймээс чанар муутай, хортой түүхий эдээр хийсэн хямд тоглоомыг уншигч та бүхэн баяр наадмын өдрүүдээр хүүхдэдээ авч өгөхөөс татгалзаарай.


















