Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хямдралтай худалдаа эхэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа эхэллээ. Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинох

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хямдралтай худалдаа эхэллээ
Хямдралтай худалдаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа эхэллээ. Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болж байна. Хямдралтай худалдаа 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Түлхүүр үг:худалдаа
Хуваалцах