Хямдралтай худалдааг 7 цэгт явуулна
Нийслэлийн өдрөөр Хотын Захирагчийн уриалгад 30 гаруй аж ахуйн нэгж нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдааг зохион байгуулах гэж байна. Уг худалдаа Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талба
Мэдээллийн алба

Нийслэлийн өдрөөр аж ахуйн нэгжүүд нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдааг зохион байгуулах гэж байна. Худалдаа Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд тус тус болох юм.
Худалдааны үеэр Их эзэн Чингисийн талбайд “Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30% хямдрал зарлан гурван асраар худалдаа гаргах бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн худалдааг 2 асраар 2-3 хувийн хямдралтай үнээр худалдаална. “Дархан нэхий” ХК нэг хүнийг “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгоно. Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбоо үс арчилгаа, үс уналтын оношлогоо хийх , нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгож байна. Мөн “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.


















