Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналт шалгалт үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналт шалгалт үргэлжилж байна
Хяналт шалгалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар ажлын байрны халдвар хамгааллын дэглэм сахисан эсэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болоод зохиомол хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Мөн шалгалтын бүрэлдэхүүн нөөцийн махны түгээлт, борлуулалтын явцад хяналт тавьж байгаа бөгөөд хяналт шалгалт долоо хоног үргэлжилнэгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах