Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналт шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд боловсролын байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналт шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав
Хяналт шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд боловсролын байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг зохион байгууллаа. Хяналт, шалгалтад 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг хамруулсан юм.

Дээрх барилга байгууламжаас Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн 2601 зөрчлийг илрүүллээ.

Шалгалтын явцад 1950 зөрчил буюу 74.9 %-ийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна. Барилгын дотор талд галын дотуур усны даралтат цэг төлөвлөгдсөн боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, түүний төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй. Барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг MNS 5566:2020 стандартын дагуу байрлуулаагүй, нөхөн хангалт хийгээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах