Хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллаж байна
Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замд хяналт шалгалтыг тогтмол хийж, тээврийн хэрэгслийн хурдыг хэмжин, "Яараад яахав дээ" аяныг сурталчилсан санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг жолооч нарт хүргэн ажиллаж байна.
Мэдээллийн алба

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг