“Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
Мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор уламжлал болсон “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг Булган аймгийн Засаг даргын 2016 о
Мэдээллийн алба

Мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор уламжлал болсон “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг Булган аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/485 тоот захирамжаар зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарсан үндсэн 5 постонд болон хөдөлгөөнтөөр нийт 63 алба хаагч үүрэг гүйцэтгэн малын хулгайн хоёр гэмт хэрэг, орон байрны хулгайн хоёр гэмт хэрэг илрүүлэн шалгаж, нийт 393 зөрчил илрүүлэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Ойн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор 28.730.800 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, долоон машин хууль бус мод, 13 тонн самар хурааж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 жолоочийн эрхийг хасчээ.


















