Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

нийслэлийн баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг ирэх дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Хяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, нийслэлийн баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг ирэх дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

Хуваалцах