Хяналтын байгууллага ажлын шинэ арга хэлбэрт шилжлээ
2014 онд хяналт шалгалтад хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм.
Мэдээллийн алба

2014 онд хяналт шалгалтад хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм.
Өөрөөр хэлбэл, шалгалт л хийдэг байсан тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих зорилгоор зөвлөн тусладаг, сургадаг, урьдчилан сэргийлдэг, шалгалт хийдэг болж ажлаа олон улсын хяналтын байгууллагуудын жишигт нийцүүллээ.


















