Хяналтын камераар 76782 зөрчил илрүүлсэн байна
Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680, 1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон701 зөрчил бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 7 дугаар сард гаргасан тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Уг журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг мөн оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр журам хэрэгжиж эхэлснээс хойш 12 сарын 31 өдрийг хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 76782 зөрчлийг хянан баталгаажуулж, 413243.0 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680,1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон 701 зөрчил бүртгэгдсэн байна.


















