Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналтын цэгээр 34 тонн мах нэвтрүүлжээ

Мөн халдваргүйтгэлийн цэгээр 1196 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийсэн ба өнөөдрийн байдлаар 68970 толгой малд үзлэг тандалт хийжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг очиж ажиллан дүүргийн мал эмнэлгийн эмч, ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч,

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналтын цэгээр 34 тонн мах нэвтрүүлжээ
Хяналтын цэгээр 34 тонн мах нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн мэдээлснээр “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Заасан хугацаанд тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хийж, 18 хоногийн хугацаанд хяналт шалгалтад 3492 тээврийн хэрэгсэл, 8624 зорчигчид хамрагдаж, 365 толгой мал, 34 тонн мах нэвтрүүлсэн байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг сум, багийн Засаг даргын гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 14 иргэнд нийт 370.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулсан байна.

Мөн халдваргүйтгэлийн цэгээр 1196 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийсэн ба өнөөдрийн байдлаар 68970 толгой малд үзлэг тандалт хийжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг очиж ажиллан дүүргийн мал эмнэлгийн эмч, ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хүнсний хоёр зах, түүхий эд авах хоёр цэг, мал нядалгааны нэг цэг, шувууны хоёр аж ахуйгаас шинжилгээний дээж аван дээрх аж ахуйн нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байгаа ажээ.

Хуваалцах