Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналтын цэгүүдэд алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Төв аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд хяналтын цэгүүдийг байгуулан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналтын цэгүүдэд алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Хяналтын цэгүүдэд алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд хяналтын цэгүүдийг байгуулан ажиллаж байна. Нийт 17 хяналтын цэгийг байгуулж, алба хаагчид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа юм.

Он гарсаар өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байгаа бөгөөд өнгөрсөн онд хяналтын цэгүүдийг байгуулан үүрэг гүйцэтгэснээр түймрийн тоо, давтамж буурсан гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах