Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс нээж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна
Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна. Зураг: МҮОНРТ

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс нээж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах