Хятад айл хоёр дахь хүүхдээ төрүүлж болно
БНХАУ-ын эрх баригчид өнөө хүртэл мөрдөж ирсэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хатуу бодлогоо эргэж харлаа.
Мэдээллийн алба

БНХАУ-ын эрх баригчид өнөө хүртэл мөрдөж ирсэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хатуу бодлогоо эргэж харлаа.
ХКН-ын шинэ тогтоолоор одоо гэр бүлийн аль нэг гишүүн нь айлын ганц хүүхэд бол тэднийх хоёр дахь хүүхдээ төрүүлж болох юм.
Хятад улс хүн амынхаа хэт өсөлтөөс урьдчилан сэргийлж өнгөрсөн зууны 70-аад онд “нэг гэр бүл-нэг хүүхэд” гэдэг бодлого гаргасан аж.
Энэ хуулиар бол хотын гэр бүл нэг хүүхэдтэй байх ёстой, гэр бүлийн хоёр хоёулаа айлын ганц хүүхэд бол яахав хоёр хүүхэдтэй байж болохыг зөвшөөрч байсан юм. Мөн хөдөө тосгоны айлын эхний хүүхэд нь охин бол хоёр дахь хүүхдээ гаргахыг зөвшөөрч байжээ. НҮБ-ын урьдчилсан тооцоогоор манай гарагийн хүн ам 2100 он гэхэд 10,1 тэрбумд хүрэх юм байна.


















