Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад АНУ-г буруутгав

АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим Тайваньд харуулын хөлөг онгоц нийлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа мэдээлэлд Хятад улс дургүйцлээ илэрхийллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад АНУ-г буруутгав
Хятад АНУ-г буруутгав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим Тайваньд харуулын хөлөг онгоц нийлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа мэдээлэлд Хятад улс дургүйцлээ илэрхийллээ. Хятадын Гадаад хэргийн сайд энэ талаар “АНУ Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх нь манай улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг. Тиймээс Хятад улс үүнд эсэргүүцэл илэрхийлэн, Америкийн талтай хатуу харьцах болно” гэжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 4-нд гадаадад тэнгисийн цэргийнхээ хөлөг онгоцыг худалдах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд Тайваньд “Перри Класс” нэрэмжит пуужин тээгч харуулын хөлөг онгоц нийлүүлэх эрхийг Ерөнхийлөгчдөө олгосон байна.

Хуваалцах