Хятад, Беларус улсын тэргүүн нар Украинд энх тайван тогтоохыг уриаллаа
БНХАУ-д айлчилж байгаа Беларус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Хятадын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт уулзсан байна. Хоёр улсын тэргүүн Украинд гал зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-д айлчилж байгаа Беларус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Хятадын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт уулзсан байна. Хоёр улсын тэргүүн Украинд гал зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснийг зарим хэвлэлд дурдсанаар уулзалтын үеэр тус улсын дарга Ши Жиньпин энхийн хэлэлцээг дэмжих нь Хятадын талын байр суурь гээд, Оросын эсрэг өрнөдийн болон бусад улсуудын хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд, талууд Евро бүсэд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Украинд аль болох богино хугацаанд энх тайван тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж Беларусын "Велта" агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн Беларус, Хятад улсын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх зорилготой мэдэгдэл гаргасан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн хөдөө аж ахуй, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх баримтуудыг хоёр улс байгуулжээ.


















