Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад эмч нар хүчирхийлэлд өртөж байна гэв

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт эмч нарын эсрэг хүчирхийллийг зогсоох өргөдөлд БНХАУ-ын 600 мянга гаруй эмнэлгийн ажилтан гарын үсэг зуржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад эмч нар хүчирхийлэлд өртөж байна гэв
Хятад эмч нар хүчирхийлэлд өртөж байна гэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт эмч нарын эсрэг хүчирхийллийг зогсоох өргөдөлд БНХАУ-ын 600 мянга гаруй эмнэлгийн ажилтан гарын үсэг зуржээ. Өмнөд Хятадын Гуандун мужийн эмч нараас гарсан тус онлайн өргөдөлд 600 гаруй эрүүлийг хамгаалахынхан гарын үсэг зурахаас гадна тэд “Олон нийтийн дунд тарсан эмч нарын талаарх буруу ойлголтыг арилгахад улс нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгааг шүүмжлээд сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд 12600 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эмчлүүлэгсдийнхээ халдлагад өртсөн” гэж онцолжээ.

Түүнчлэн БНХАУ-ын их эмч нарын холбооноос өнгөрөгч тавдугаар сард эмч нарын дунд хийсэн судалгаанд хамрагдагсдын 13 хувь нь өвчтөнүүдээсээ ямар нэгэн байдлаар бие махбодийн дарамт авч байсан бол 60 орчим хувь нь хэл амаар доромжлуулж байсан гэж хариулжээ.

Хуваалцах