Хятад иргэд Монголын “АТМ”-ыг хулхиджээ
БНХАУ-ын хоёр иргэн олон улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан энэ сарын 27-ны өдөр хуурамч гүйлгээ хийсэн үйлдлийг хууль хяналтын б
Мэдээллийн алба

БНХАУ-ын хоёр иргэн олон улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан энэ сарын 27-ны өдөр хуурамч гүйлгээ хийсэн үйлдлийг хууль хяналтын байгууллагууд илрүүлжээ. Тодруулбал, дээрх иргэдийн тухайд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг Улсын ерөнхий прокурорын газраас сэрэмжлүүллээ.


















