Хятад, Монгол, Орос улсын хамтарсан уулзалт боллоо
Энэ сарын 20-22-ны өдрүүдэд " Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн чуулга уулзалт 2013” ӨМӨЗО-ны Эрээн хотод болсон бөгөөд 1 тэрбум 580 сая ам долларын өртөг бүхий 25 төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Мэдээллийн алба

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд " Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн чуулга уулзалт 2013” ӨМӨЗО-ны Эрээн хотод болсон бөгөөд 1 тэрбум 580 сая ам долларын өртөг бүхий 25 төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Тус уулзалтыг энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Талууд эрчим хүчний нөөц баялгийг ашиглах, олон улсын худалдаа, ложистик, зам харилцаа, ачаа тээврийг сайжруулах, Хятад, Монгол, Оросын хил дагуух бүс нутгийн худалдааг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны иж бүрэн гэрээ хэлэлцээр байгуулж чухал амжилтад хүрчээ.


















