Хятад олон улсын компаниудыг торголоо
Хятад олон улсын компаниудыг торголоо
Мэдээллийн алба

Хятадад дахиад л сүү үйлдвэрлэгчидтэй холбоотой хэрэг мандлаа. Хуурай сүү үйлдвэрлэгч олон улсын зургаан компанийг хятадын эрх баригчид, үнийн хуйвалдаан хийсэн хэрэгт буруутгаж 100 сая гаран долларын торгууль ногдуулсан байна. Тэдгээр компани зах зээлийн өрсөлдөөнийг тал бүрээр хязгаарлах янз бүрийн арга хэрэглэж байсан гэж Хятадын эрх баригчид үзэж байна. Урд хөрш гадаадын пүүс компаниудын эсрэг өнөө хэр идэвхтэй хэрэглэдэг Монополийн эсрэг хуулийн дагуу энэ торгуулийг ногдуулжээ. Тус хууль одоогоос таван жилийн өмнө батлагджээ. Ийм торгуульд унасан компаниудын нэг нь, хортой бүтээгдэхүүн худалдаалсан хэргээр Хятад руу бүтээгдэхүүнээ оруулахыг нь зогсоогоод байгаа Шинэ Зеландын “Фонтерра” концерн байна.


















