Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад, Орос улс хамтран ажиллах 40 орчим гэрээг үзэглэв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар өчигдөр Москва хотноо ээлжит 19 дэх уулзалтаа хийлээ. Засгийн газрын мэдээгээр айлчлалын үеэр 40 орчим гэрээ, баримт бичиг үзэглэсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад, Орос улс хамтран ажиллах 40 орчим гэрээг үзэглэв
Хятад, Орос улс хамтран ажиллах 40 орчим гэрээг үзэглэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар өчигдөр Москва хотноо ээлжит 19 дэх уулзалтаа хийлээ. Засгийн газрын мэдээгээр айлчлалын үеэр 40 орчим гэрээ, баримт бичиг үзэглэсэн байна. Үүнд, Байгалийн хийг Хятадад нийлүүлэх асуудал, эрчим хүчний салбарын болон санхүүгийн салбар, монополийн эсрэг зохицуулалт, гаалийн хамтын ажиллагаа, хиймэл дагуулын навигацийн системийн салбар зэргээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ, хамтарсан мэдэгдэл зэрэг баримтууд багтаж байгаа юм.

Уулзалтын хүрээнд нефть, байгалийн хийн арилжааны талаар ярилцсанаас гадна Орос, Хятадын томоохон банкуудын хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцээрт гарын үсэг зуржээ. Үүнээс гадна Оросын хөрөнгө оруулалтын сан, Москвагийн бирж зэрэг санхүүгийн бүтцүүд ч Хятадын талтай гэрээ байгуулжээ.

Мөн Оросын хэвлэл, мэдээллийн компаниуд хятадуудтай мэдээллийн салбарт хамтран ажиллахаар болов.

Хуваалцах