Хятад, Тайландыг холбох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг барьж дуусчээ
Хятад улс Тайландтай холбогдох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг нь барьж дууслаа. Ингэснээр Хятад Тайландыг холбох нийт төмөр замын 7 хувь нь болох 3,5 км замыг барих үндсэн ажил дуусаад байгаа нь энэ юм.
Мэдээллийн алба

Хятад улс Тайландтай холбогдох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг нь барьж дууслаа. Ингэснээр Хятад Тайландыг холбох нийт төмөр замын 7 хувь нь болох 3,5 км замыг барих үндсэн ажил дуусаад байгаа нь энэ юм. Тайландынавтозамын газрын ерөнхий захирал Танин Сомбун сэтгүүлчдийг урьж өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн тус төслийн ажлын явц, үр дүнтэй танилцуулсан байна.
Тайланд болон Хятад улс нь өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотоос зүүн хойд нутгийн Накхонратчасима муж хүртэл өндөр хурдны анхны төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Энэ хамтарсан төслийн хүрээнд Тайландын нутаг дэвсгэрт 253 өндөр хурдны төмөр зам барих ёстой юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор галт тэрэг цагт 250 км-ийн хурдтай давхих боломжтой болох аж.
Хятад улс нь өндөр хурдны төмөр замын дэлхийд хамгийн том сүлжээтэй орон. Өндөр хурдны төмөр замынх нь нийт урт бараг 25 мянган км-ээс давчихаад байгаа нь дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын 66,3 хувь нь болдог байна. Түүнчлэн энэ замуудынх нь 3-ны 1 нь 350 км цаг хүртэл хурдлах боломж бүрдсэн байдгийн байна. Тус улс 2025 он гэхэд өндөр хурдны төмөр замын сүлжээнийхээ нийт уртыг 38 мянган км-т хүргэх зорилт тавьсан байдаг юм.


















