Хятад цэргүүдийн шарилыг улсад нь шилжүүлнэ
Урд хөршийн иргэд жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр буюу Чинмин баяраар өвөг дээдсийнхээ булшинд хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс шарил шилжүүлэх ажиллагааг дээрх баяраас өмнө яаравчлан зохион байгуулж байгаа аж.
Мэдээллийн алба

БНСУ 1950-1953 онд Солонгосын Хойгийн дайны үеэр амь үрэгдсэн хятад цэргүүдийн шинээр таньж тогтоогдсон шарилын үлдэгдлийг энэ сарын 5-нд БНХАУ-ын талд буцаахаар болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн таван жилийн хугацаанд амь үрэгдсэн 589 хятад цэргийн шарилын үлдэгдлийг Хятадын талд шилжүүлсэн. Тэгвэл 2014 оноос хойших зургаа дахь удаагаа шарил шилжүүлэх ажиллагаа зохион байгуулах гэж байна.
БНСУ-ын талаас Хятадын Ардын сайн дурынхан гэгддэг нас барсан цэргийн шарилыг улсынх нь төрийн далбаагаар хучиж, хүндэтгэл үзүүлжээ. Нөгөөдөр болох дээрх ёслолын дараа цэргүүдийн шарилыг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн нийслэл Мүгдэн хотын цэрэг дайчдын оршуулгын газарт нутаглуулах юм байна.