Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс 700 гаруй нэр төрлийн импортын барааны татварыг бууруулна

Тус улс дотоодын худалдан авагчдад үнэ бууруулж, эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд татвараа үе шаттай бууруулж, ирэх оны 1 дүгээр сараас эхлэн 700 гаруй нэр төрлийн барааны импортын татварыг хасч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс 700 гаруй нэр төрлийн импортын барааны татварыг бууруулна
Хятад улс 700 гаруй нэр төрлийн импортын барааны татварыг бууруулна. Зураг: МҮОНРТ

Тус улс дотоодын худалдан авагчдад үнэ бууруулж, эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд татвараа үе шаттай бууруулж, ирэх оны 1 дүгээр сараас эхлэн 700 гаруй нэр төрлийн барааны импортын татварыг хасч байна.

Мөн үүнээс гадна зарим төрлийн экспортын барааны татвараа бууруулж, заримыг нь түр хугацаагаар тэглэнэ гэж Хятадын Сангийн яам даваа гарагт мэдэгджээ. Түр хугацааны энэ хувь хэмжээг шаардлагатай тохиолдолд өөрчилж болохоос гадна, эрэлт ихтэй улс орнуудынхаас бага байна.

Энэ бол Хятадын засгийн газраас он гарсаар татвар бууруулж байгаа 3 дахь удаагийн шийдвэр юм. Хятадын дарга Си Зиньпины нээлттэй эдийн бодлогыг хэрэгжүүлж худалдан авагчдын зардлыг багасгана гэж албаныхан нь мэдэгдэж байгаа юм.

Америкийн шар буурцагт татвар тавьж малын тэжээлийн гол эх үүсвэрийг хаасан Хятад улс одоо наранцэцэг , Каноло зэрэг тосны ургамалын татварыг тэглэнэ. Мөн, эмийн үйлдвэрлэлийн зарим түүхий эдийг татваргүй болгож, онгоцны хөдөлгүүрийн нэг төрөлд 1 хувь, машин угсралтын шугамд ашигладаг гагнуурын төхөөрөмжид 5 хувь гэх зэргээр өндөр технологийн бүтээгдэхүүнд тавьсан татвартаа бага татвар тавьж бууруулна. Харин экспортын тухайд 94 төрлийн бүтээгдэхүүний татварыг байхгүй болгох юм байна.

Хуваалцах