Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс АНУ-д үйлдвэрлэсэн иргэний хиймэл дагуул ашигласаар байна

АНУ Хятадын талд технологийн тоног төхөөрөмж худалдахыг хориглосон хэдий ч тус улс АНУ-д үйлдвэрлэсэн иргэний хиймэл дагуул ашиглах аргыг олжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс АНУ-д үйлдвэрлэсэн иргэний хиймэл дагуул ашигласаар байна
Хятад улс АНУ-д үйлдвэрлэсэн иргэний хиймэл дагуул ашигласаар байна. Зураг: МҮОНРТ

АНУ Хятадын талд технологийн тоног төхөөрөмж худалдахыг хориглосон хэдий ч тус улс АНУ-д үйлдвэрлэсэн иргэний хиймэл дагуул ашиглах аргыг олжээ.

Тодруулбал, Бээжин нь оффшор фирмийн сүлжээ, сансрын аппаратуудын эзэмшигчдийн тусламжтайгаар есөн хиймэл дагуул авсан байж болзошгүй гэжээ. Энэ схемд “Боинг” компани болон “Карлил Групп” санхүүгийн байгууллага оролцсон гэж “The Wall Street Journal” баталж байна.

Зарим шинжээчид, салбарын төлөөллийн тэмдэглэснээр Хятад улс Америкийн хиймэл дагуулын техникийн боломжийг олон жил ашиглаж байгаа гэнэ. Хятадууд алслагдмал газар нутагт сүлжээ нэвтрүүлэх, Хятадын Ардын чөлөөлөх армийн хүчийг бэхжүүлэх, Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн анги нэгтгэлийн харилцаа холбоог сайжруулахад эдгээр хиймэл дагуулыг ашиглаж байсан гэжээ.

АНУ-д одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол Хятадад иргэний хиймэл дагуул худалдаалахыг хориглодог. Гэвч одоогийн энэ хуулиар аль хэдийнэ тойрог замд гаргасан хиймэл дагуулыг Хятад улс ашиглаж болохгүй гэсэн хууль байдаггүй юм байна.

Хуваалцах