Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад Улс ДЭМБ-ийн шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ковид -19” вирус Хятадын Ухань хотын лабораториос тархсан байж болзошгүй гэж ярьсан нь Бээжингийн хүчтэй шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад Улс ДЭМБ-ийн шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн гэв
Хятад Улс ДЭМБ-ийн шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн гэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампКовид -19” вирус Хятадын Ухань хотын лабораториос тархсан байж болзошгүй гэж ярьсан нь Бээжингийн хүчтэй шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Ковид-19”- ийн Хятад дахь үүсэл, тархалтын талаарх мэдээлэлд зарим орон ихээхэн хардлага тээж байгаатай зэрэгцэн ДЭМБ тусгай шинжээчдийн багаа Хятад улс уруу дахин илгээх асуудал яригдаж байна. Энэхүү баг нь шинэ коронавирус Ухань хотод яг хэрхэн үүссэн болон хүнд халдварласан талаар илүү нарийн судалгаа, шалгалтыг явуулахыг зорино. Хятадын тал ч энэхүү шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг тус улсын Гадаад Хэргийн Яамны Хэвлэлийн төлөөлөгч ХуаЧуньин хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрээр Хятад улс коронавирусний үүслийн талаарх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэмэлт судалгаа, шалгалтад туслахад бэлэн гэсэн байна.

Хуваалцах