Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс "гологдсон" хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлнэ

Эхчүүд өөрийн нэр усыг нууцлаж, хүсээгүй хүүхдээ орхиход зориулсан зориулалтын байрны тоог Хятадын удирдлагууд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс "гологдсон" хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлнэ
Хятад улс "гологдсон" хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эхчүүд өөрийн нэр усыг нууцлаж, хүсээгүй хүүхдээ орхиход зориулсан зориулалтын байрны тоог Хятадын удирдлагууд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ийм байрыг тус улсад хамгийн анх Хэбэй мужийн төв Шижиажуанд байгуулсан бөгөөд температурыг нь тохируулсан өрөөнд инкубатор болон өлгий зэргийг байрлуулсан байдаг аж.

Хэн нэгэн нууцаар хүүхдээ орхиж явсны дараа дохио дуугарч, хэдэн минутын дараа асрамжийн газрын ажилтан "гологдсон" хүүхдийг хүлээж авдаг байна. Одоогоор урд хөршийн 10 мужид хүүхэд орхиход зориулсан 25 байр байгаа гэж CNN уламжиллаа. Хятадын Хүүхдийн Асрамжийн Төв дахин 18 мужид ийм байрыг байгуулна гэж төрийн мэдлийн "Синьхуа" агентлагт мэдээлсэн байна. Хэдийгээр тус улсад хүүхдээ хаяхыг хуулиар хориглодог боловч жилд ойролцоогоор 100 мянга орчим хүүхдийг эцэг, эх нь асрамжлахаас татгалздаг ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах