Хятад улс жилд 6000 гаруй тонн цаасан мөнгө шатаадаг
БНХАУ-ын үнэт цаасны газар жилд 6000 гаруй тонн гэмтсэн цаасан мөнгийг шатааж, эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын үнэт цаасны газар жилд 6000 гаруй тонн гэмтсэн цаасан мөнгийг шатааж, эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Тодруулбал, Зурагт харагдаж буй Зянсу мужид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг “Hongwei” компанийн хувьд өнгөрөгч лхагва гарагт 3 тэрбум гэмтсэн юань (470 сая ам.доллар) шатаажээ.

Цаасан мөнгийг шатаахын тулд эхлээд жижиглэн, сүрэлтэй холин шахмал түлш хэлбэрт оруулдаг бөгөөд ингэснээр шаталт удаашралттай байдаг гэнэ.
“Hongwei” компанийн ажилтан Жугийн ярьж буйгаар тэдний компанид жилд дунджаар 1800 тонн орчим цаасан мөнгө шатаадаг гэсэн байна.






















