Хятад улс хийлдэг бөмбөлөг худалдаалахыг хориглов
БНХАУ-ын зүгээс ард иргэддээ хийлдэг бөмбөлгөөс сэрэмжлэхийг анхааруулж, худалдаанаас бүр мөсөн гаргасан байна. Учир нь тус хийлдэг бөмбөлөг нь халуунд дэлбэрдэг аж.
Мэдээллийн алба

БНХАУ-ын зүгээс ард иргэддээ хийлдэг бөмбөлгөөс сэрэмжлэхийг анхааруулж, худалдаанаас бүр мөсөн гаргасан байна. Учир нь тус хийлдэг бөмбөлөг нь халуунд дэлбэрдэг аж. Бөмбөлөгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрч түүнийг барьж яваа хүүхэд гэмтэх аюултай аж. Учир нь тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг байна. Хийлдэг бөмбөлөг ийм аюул дагуулж буйг туршилт хийж иргэддээ анхааруулжээ.
Тиймээс манай улсад БНХАУ-аас орж ирж худалдаалагддаг хийлдэг бөмбөлгөөс сэрэмжлэхийг сануулж байна.


















