Хятад улс хурдны төмөр замаа ашиглалтад орууллаа
БНХАУ-ын Бээжингээс Чэн-Дэ хүрэх хэсгийн болон Улаахад-Бээжин чиглэлийн хурдны төмөр зам өнөөдөр ашиглалтад орсон талаар CCTV мэдээллээ
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжингээс Чэн-Дэ хүрэх хэсгийн болон Улаахад-Бээжин чиглэлийн хурдны төмөр зам өнөөдөр ашиглалтад орсон талаар CCTV мэдээллээ. Тус улсын Бээжин-Чэн Дэ хэсгийн төмөр зам ашиглалтад орсон нь Бээжин-Харбины хурдны төмөр замыг холбосон онцлох үйл явдал болж байгаа юм байна. Түүнчлэн урд хөршийн хамгийн зүүн хойд нутгийн гурван муж Бээжинтэй хурдны замаар холбогджээ.
Харин Улаанхад аймаг нь ӨМӨЗО-ны дунд хэсэгт байрладаг бөгөөд өмнө нь тэндээс галт тэрэг 10 гаруй цаг явж Бээжинд очдог байсан бол хурдны галт хоёр цаг 41 минутыг зарцуулах аж.


















