Хятад улс Ким Жон Уны Бээжинд хийсэн айлчлалын талаар АНУ-д мэдээллээ
БНХАУ-ын Засгийн газар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-ы Бээжинд хийсэн айлчлалын талаар Цагаан ордонд мэдээлэхийн хажуугаар БНХАУ-ын дарга Ши Зиньпиний АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хаягласан
Мэдээллийн алба

БНХАУ-ын Засгийн газар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-ы Бээжинд хийсэн айлчлалын талаар Цагаан ордонд мэдээлэхийн хажуугаар БНХАУ-ын дарга Ши Зиньпиний АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампад хаягласан хувийн илгээлтийг дамжуулжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга СараСандерс сэтгүүлчдэд энэ тухай мэдээллээ.
“Хятадын Засгийн газар Цагаан ордонтой холбоо барьж, Ким Жон Ын-ы Бээжинд хийсэн айлчлалын талаар бидэнд дуулгасан, мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Зиньпинээс ерөнхийлөгч Трампад хаягласан илгээлтийг дамжуулсан, илгээлтийг бид ерөнхийлөгчид гардуулсан” гэж СараСандерс хэллээ. Үүнээс гадна тэрбээр АНУ өөрийн холбоотон болох Өмнөд Солонгос, Япон хоёртой нягт харилцаа холбоотой байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
“Бид байдал ийнхүү өрнөж байгааг Пхеньянд илүү их шахалт үзүүлэх бидний кампани Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд шаардлагатай уур амьсгалыг бүрдүүллээ хэмээн үзэж байна” гэж цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.


















