Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуул хөөргөлөө
Хятад улс Сычуань мужийн Сичан сансрын буудлаасаа тойрог зам руу 2 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Энэ нь Бейдоу хэмээн навигацийн системд багтах хиймэл дагуулууд юм байна.
Мэдээллийн алба

Хятад улс Сычуань мужийн Сичан сансрын буудлаасаа тойрог зам руу 2 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Энэ нь Бейдоу хэмээн навигацийн системд багтах хиймэл дагуулууд юм байна.
Шинэ хиймэл дагуулуудыг Чанчжэн 3Б пуужин тээвэрлэгчээр хөөргөсөн байна. Харин хөөргөснөөс нь хойш 3 цагийн дараа тойрог зам дахь Бэйдоу навигацийн системийн бусад хиймэл дагуултай нэгдсэн байна. Энэ нь тойрог замд энэ системийн хүрээнд оруулсан 42,43 дахь пуужин болж байгаа юм байна. Одоо хиймэл дагуулуудын тойрог зам дахь байршлыг 2,5-5 метрээр дээшлүүлээд байгаа юм байна. Энэ систем нь 2018 оны эцэс хүртэл Шинэ торгоны зам дагуух орнуудад ажиллах юм байна. Харин 2020 оноос дэлхийн түвшинд ажиллаж Оросын Глонасс, Америкийн Жи Пи Эс, Европын Галилеотой өрсөлдөн олон улсын түвшинд гарах юм байна.


















