Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад улс "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогоо хална

Хятадын Коммунист нам нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо халж, хоёр хүүхэдтэй болохыг бүх гэр бүлд зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад улс "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогоо хална
Хятад улс "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогоо хална. Зураг: МҮОНРТ

Хятадын Коммунист нам нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо халж, хоёр хүүхэдтэй болохыг бүх гэр бүлд зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн байна. Хүн амын өсөлтийг удаашруулах зорилгоор Хятадад нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогыг 1979 онд анх хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй юм.

Хятад улс энэ хатуу бодлогынхоо үр дүнд 400 сая орчим төрөлтийг хязгаарласан гэсэн тооцоо байдаг юм байна. Энэ бодлого хэрэгжиж байх үед Хятадын 1 гэр бүл нэгээс олон хүүхэд төрүүлбэл төрдөө өндөр торгууль төлөх, ажилтан албан хаагчид ажлаасаа халагдах зэрэг шийтгэл хүлээдэг байжээ. Харин Хятадад насжилт нэмэгдэж, хөдөлмөрийн насны хүн ам буурсныг харгалзан 2 жилийн өмнөөс зарим мужид энэ бодлогыг зөөлрүүлж, хосуудын аль нэг нь айлын ганц хүүхэд тохиолдолд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлсэн юм байна.

Түүнчлэн зарим алслагдмал нутагт эхний хүүхэд нь охин тохиолдолд дахин хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Хятадын нэг гэр бүл- нэг хүүхэд бодлогын улмаас үр хөндөлт ихсэж, хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн хэмээн ажиглагчид шүүмжилдэг байна. Ийнхүү Хятад гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болох эрх нээгдсэн ч дийлэнх хосууд нэг хүүхэдтэй байхыг илүүд үзэх хандлагатай байна. Иймээс бодлогын энэ өөрчлөлт Хятадын нийт төрөлтийн хувь хэмжээнд дорвитой ахиц авчрахгүй гэж зарим ажиглагч үзэж байна.

Хуваалцах